2009-10-16

H1N1 Монголд - Маск

А томуугийн H1N1 вирус Монголд орж ирлээ. Анх 2009 оны 4 сард нээгдсэн энэ вирус нь хүн, шувуу, гахайд тохиолдох 4 өөр вирусны холимог. Одоогоор 208268 хүн өвчилсөн нь батлагдсан бөгөөд 4433 хүн нас барсан буюу нийт авчлөгсдийн 2.1 хувь нь нас барсан. Гэхдээ энэ бол "албан ёсны" мэдээ. ДЭМБ-ийн тооцоолж байгаагаар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь долоо хоногийн дотор эдгэж, бүртгэгдэхгүй байгаа. Харьцуулахад жилд жирийн томуугаар АНУ-ын хүн амын 5-аас 20% нь өвчилж 36000 орчим хүн нас бардаг. Дэлхийн хэмжээгээр энэ тоо хэд дахин нэмэгдэх нь мэдээж

Монголчууд маскний арай хэтрүүлээд байх шиг байна. ДЭМБ-ын FAQ хуудас болон АНУ-ын Center for Disease Prevention -н хэлж байгаагаар бол өвчлөөгүй тохиолдолд маск зүүхийг зөвлөхгүй байна гэжээ. Зөвхөн өөрөө туссан буюу туссан хүнийг эмчилж буй нөхцөлд л заавал зүү гэж байгаа бөгөөд маскийн буруу хэрэглээ нь өвчлөх тохиолдлыг ихэсгэж магадгүй гэжээ. Ядаж л маск зүүвэл түүнд битгий хүр гэж байна.

Маск зүүхийн оронд дараах зүйлсийг хийх нь илүү ач холбогдолтой:
-хамар, амандаа гараараа хүрэхгүй байх;
-саван ба усаар гараа сайтар угаах, эсвэл спиртэд тулгуурласан гар ариутгагч хэрэглэх (ялангуяа ам, хамартаа хүрч буй үед, эсвэл бохирдсон байх магадлалтай гадаргуунуудад хүрсэн үед);
-өвчилсөн байж магадгүй хүмүүст ойртохгүй байх;
-болвол олон хүн цугларсан газарт байх цагаа багасгах;
-цонхоо онгойлгож өрөөнийхөө агаарын урсгалыг сайжруулах;
-эрүүл байх зан үйлс (сайтар унтаж амрах, тэжээл ихтэй хоол хүнс хэрэглэх, байнга хөдөлж байх)

ДЭМБ-ийн твиттер хаяг: http://twitter.com/whonews

1 comment:

  1. Mask-ний хувьд ч хэтрүүлээд байгаа нь үнэн шүү , би бас нэг юм блог дээрээ бичих гэж байгаад больцон , маскийг өвчин тусахгүй гэж л зүүх ёстой баймаар байтал зүүүж гангараад байгаа нь тэнэг ч гэхиймүүдаа ядцан харагдаад байна, эрүүл байх гэж л зүүгээсэй дэмий юм хийж байгаад өвчлөхжаагаан

    ReplyDelete