2010-01-07

Харри Поттерийн кинонууд

Кино шүүмжлэгчдийн хэлсэн зоргоор киноны ашиг ихэнхдээ тодорхойлогддоггүй. Эцсийн эцэст Оскар, Алтан Бөмбөрцөг, цаашилбал Канн, Венец зэргийн томоохон кино наадмуудын үеэр л эдгээр хүмүүсийн санал бодол тооцогддог.

Надад Харри Поттер-н номнууд таалагддаг, олон удаа уншсан, харин кинонууд нь ерөөс таалагддаггүй. 4-с хойш кинонуудыг нь ганц ганц удаа л үзсэн. Гэтэл кинонуудыг шүүмжлэгчид ихэд өндөр хүлээж авдаг юм билээ. Миний хамгийн дургүй кино (номнууд дотроо бол дуртай) болох Азкабаны хоригдол нь "Муудсан Помидор" дээр кино цуврал дотроо хамгийн өндөр буюу 89 хувьтай. Гэтэл энэ нь хамгийн бага ашиг олсон кино нь. Ер нь ажиглаад байхад ямарч байсан Харри Поттерийн кинонууд дээр шүүмжлэгчид, бокс оффис хоёр урвуу хамааралтай байх юм. Зураг харагдахгүй бол дараад үзээрэй.


Эх сурвалж: http://bit.ly/8su0mD

Мргэжлийн критикүүдийн үе дуусч байгаам байлгүй дээ...

2010-01-01

Шинэ он, шинэ эхлэл

Саяхан л шинэ мянган гарлаа гээд бөөн юм болж байсан мэт санагдаж байна. Y2K bug бүх компьютерийг будаа болгоно гээд л. BBC-гээр шөнөжин ийм улсад ч ийм баяр болж байна, ийм улсад ч ингэж байна гээд л. Гэтэл бүтэн 10 жилийн өмнөх үйл явдал, би ч дөнгөж 7 настай байжээ. Тэр өдрийн хамгийн сайн санаж байгаа зүйлс нь Нью-Йоркын Times Square-д баярлаж байгаа хүмүүсийн тарьсан хог, мөн дөнгөж шинээр Европт евро хэрэглэгдэж байхад BBC-ын нэг тайлбарлагч түүнийг нь далимдуулаад дэлгүүрээс виног еврогоор тавьсан үнийг нь доич маркаар төлөөд хоёр дахин хямд авч байсан явдал. Одоо бодохнээ тэр үед нас бага ч гэсэн мэдээ их үздэг байж.

Одоо харин 2010 оны 1 сарын 1. Их Сургуульд орсон, хичээлдээ суралцаж байна.

Харин дахиад 10 жилийн дараа 2020 онд 27 настай болно. Юу бүтээх вэ, ямар хүн болсон байх вэ, хаана хэрхэн амьдарч байх вэ, юу сурч авсан байх бол? Сүүлийн үед ингэж их ирээдүй гэрэлтэж харагдаж байсангүй. Тэмүүлээд байна даа.



За тэгээд бүгдээрээ шинэ оны мэнд хүргэе!