2009-10-16

H1N1 Монголд - Маск

А томуугийн H1N1 вирус Монголд орж ирлээ. Анх 2009 оны 4 сард нээгдсэн энэ вирус нь хүн, шувуу, гахайд тохиолдох 4 өөр вирусны холимог. Одоогоор 208268 хүн өвчилсөн нь батлагдсан бөгөөд 4433 хүн нас барсан буюу нийт авчлөгсдийн 2.1 хувь нь нас барсан. Гэхдээ энэ бол "албан ёсны" мэдээ. ДЭМБ-ийн тооцоолж байгаагаар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь долоо хоногийн дотор эдгэж, бүртгэгдэхгүй байгаа. Харьцуулахад жилд жирийн томуугаар АНУ-ын хүн амын 5-аас 20% нь өвчилж 36000 орчим хүн нас бардаг. Дэлхийн хэмжээгээр энэ тоо хэд дахин нэмэгдэх нь мэдээж

Монголчууд маскний арай хэтрүүлээд байх шиг байна. ДЭМБ-ын FAQ хуудас болон АНУ-ын Center for Disease Prevention -н хэлж байгаагаар бол өвчлөөгүй тохиолдолд маск зүүхийг зөвлөхгүй байна гэжээ. Зөвхөн өөрөө туссан буюу туссан хүнийг эмчилж буй нөхцөлд л заавал зүү гэж байгаа бөгөөд маскийн буруу хэрэглээ нь өвчлөх тохиолдлыг ихэсгэж магадгүй гэжээ. Ядаж л маск зүүвэл түүнд битгий хүр гэж байна.

Маск зүүхийн оронд дараах зүйлсийг хийх нь илүү ач холбогдолтой:
-хамар, амандаа гараараа хүрэхгүй байх;
-саван ба усаар гараа сайтар угаах, эсвэл спиртэд тулгуурласан гар ариутгагч хэрэглэх (ялангуяа ам, хамартаа хүрч буй үед, эсвэл бохирдсон байх магадлалтай гадаргуунуудад хүрсэн үед);
-өвчилсөн байж магадгүй хүмүүст ойртохгүй байх;
-болвол олон хүн цугларсан газарт байх цагаа багасгах;
-цонхоо онгойлгож өрөөнийхөө агаарын урсгалыг сайжруулах;
-эрүүл байх зан үйлс (сайтар унтаж амрах, тэжээл ихтэй хоол хүнс хэрэглэх, байнга хөдөлж байх)

ДЭМБ-ийн твиттер хаяг: http://twitter.com/whonews

2009-10-06

Бие даалт бичих зааварчилгаа

Энэ сайтаас их сургууль, коллежид яаж бие даалт бичих талаар шог зааварчилгаа оруулжээ:
1.Эвтэйхэн босоо сандалтай, гэрэлтүүлэг сайтай газар компьютерийнхаа өмнө суу
2.Мессенжер, Фэйсбүүк, hi5-даа нэвтэр. Мэйлээ шалга
2.Сэдвээ сайтар нягталж унш
4.Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд шоколад авч ид
5.Мэйлээ шалга
6.Найз руугаа утасдаж кофе уух уу гэж асуу. Мэдээж биеэ ажиллахад төвлөрүүлэхийн тулд
7.Өрөөрүүгээ буцаад цэвэрхэн, гэрэлтүүлэг сайтай газар эвтэйхэн, босоо сандал дээр суу
8.Хийх ёстой сэдвээ баталгаатай ойлгосон байхын тулд дахин унш
9.Мэйлээ шалга
10.Аль бага сургуулийн үед найз байсан хүүхэд рүүтэйгээ харилдцаагүй болсныгоо санаж байна уу? Тэр захиаг түргэн бичихгүй бол анхаарлаа төвлөрүүлж чадахгүй шүү дээ
11.0-н өрөөнд өөрийн царайгаа толинд хар
12.Нэтээс хэдэн дуу тат
13.Мэйлээ шалга. ЭНЭ ТАНИЛ ХАРАГДАЖ БАЙНА УУ?
14.Ирээдүйн талаар (ж.нь. амралтын талаар) найзуудтайгаа мессенжерээр чатла
15.Мэйлээ шалга
16.Татсан дуунуудаа сонсож дахин хэдийг татах
17.Нөгөө давхарт байгаа найз руугаа утасдаж бие даалтаа бичиж эхлэсэн эсэхийг шалгах. Багш, курс, их сургууль, дэлхий нийтийг хараах
18.Дэлгүүрээс бохь худалдаж авах. Өмнөх хайрцаг чинь бодвол дуусаа биз
19.Нэгэнт дэлгүүр явсных, байгаа сонин, сэтгүүлийг худалдаж аван унших
20.Мэйлээ шалгах
21.ТВ мэдээг харж гайгүй нэвтрүүлгүүдийг бүгдийг нь үзэж буй эсэхээ шалгах
22.Компьютерийн хөзөр юм уу PC тоглоом тоглох
23. bored.com руу орох
24.Гараа угаа
25.Найз руугаа утасдаж хэр их хийснийг асуух, бодвол эхлээчгүй байх
26.Өрөөнийхөө найзын фото альбомыг үзэж хүмүүсийн талаар асуух
27.Газар сууж ирээдүйн төлөвлөөнийхөө талаар бодох
28. bored.com дээр шинэ зүйл орсон эсэхийг шалгах
29.Мэйлээ шалгаж шинэ дуунуудаа сонсох
30.Windows цагаа барьж дахин гацаж буй тул компьютероо рестартлах
31.Зүгээр л хийх юм олдохгүй бие даалтын сэдвээ дахин унших
32.Сандалаа цонхонд ойртуулж нар мандахыг харах
33.Газар доош харж хэвтэн ёолох
34.Ханыг цохиж ямар нэг юмыг эвдлэх
35.Мэйлээ шалга
36.Амандаа үглэж хараах
37.Өглөөний 5 цаг-зогсолтгүйгээр бие даалтаа нухах 6 цаг-дууссан
38.Тэр тэнэг бие даалтыг хийх гэж ерөөс унтаагүй гэж хүн болгонд үглэх
39.Хичээлдээ явж, даалгавраа өгч, гялс харин дуг хийх